Живэртийн Оргил ХХК нь 2006 оноос эхлэн чацаргана жимс боловсруулж, чацарганын ундаа, жүүс, тос үйлдвэрлэн ШАР ДОКТОР брэндийг хөгжүүлж ирсэн бөгөөд Монголынхоо дотоодын жимс тариаланч, фермерүүдтэй нягт хамтран ажиллаж ирсэн. 2018 оны байдлаар чацарганын тариалангийн  30-40 хувийг Живэртийн Оргил ХХК нь дангаараа худалдан авч боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байна.

ШАР ДОКТОР брэндийн чацарганын цэвэр тос нь Япон, Герман улсын чанарын шаардлагыг хангасан бөгөөд 2018 оны хүнсний шилдэг экспортын бүтээгдэхүүн юм. Чацарганын цэвэр тос нь хүний биед үлэмж ач тустай хүнсний бүтээгдэхүүн болохоос гадна гоо сайхны олон нэр төрлийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглагддаг голлох түүхий эд нь болж байна.

Живэртийн Оргил ХХК нь 2017 оны 4-р улирлаас эхлэн  Хүнсний аюүлгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000 нэвтрүүлж эхлэсэн бөгөөд 2018 оны 4-р улиралд баталгаажуулж, олон улсын стандарт бүхий үйлдвэр болоод байна.

 Бид та бүхэнд амин дэмийн хэрэгцээгээ нэг дор хангах, дархлаагаа дэмжих, амны цангаагаа тайлах, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хор тайлах, биеийн эрч хүч сэргээхэд  “ШАР ДОКТОР” -ыг санал болгож байна.

Мэдээлэл алга байна.